Followers

Блогт Тавтай Морилно уу?

My photo
Улаанбаатар хот, БЗД, 9-р хороо, Mongolia
Амьдрал надад хүн болохын учрыг ойлгуулсан.

Тоолуур

Тамхинаас хэрхэн гарах вэ?

Бичсэн : Н.Мөнхбат Thursday, February 4, 2010

Тамхинаас хэрхэн гарах вэ?

Тамхиа хаяхад бэлтгэх

    • Тамхинаас гарч байгаагаа бусдад зарла.
    • Тамхитай холбоотой бүх зүйл (тамхи, тамхины асаагуур, гаанс, үнсний сав)-ийг хая.
    • Үг хэллэг, үйлдлээрээ тамхинаас ангид байгаагаа илэрхийл.
    • Тамхиа хаяж чадна гэж өөртэйгээ ярьж өөрийгөө байнга зоригжуул.
    • Чин сэтгэлээсээ тамхинаас гарахаар шийд. Өөрийнхөө итгэл үнэмшилд залбир, мөргө
  1. Тамхиа хаях

· Тамхи татахгүй байхын ашиг тусыг жагсаан бичиж, уншиж бай.

· Оюун санааны хүчээ бүрэн ашигла.

· Тамхи татах хүслээ нэг, хоёр удаа тэсэн өнгөрөөж тамхи татаагүйдээ өөрийгөө урамшуул.

· Тамхи татах хүсэл 3-5 минут хиртэй үргэлжилдэг учраас энэ хугацаанд тэвчиж тамхи татахаас зайлсхий.

· Тамхи татмаар болсон үедээ 2-3 удаа гүн асьгал авахад та тайвширч тамхи татах хүсэлгүй болно.

· Тамхи татмаар болсон үедээ 1-2 аяга цэвэр ус аажмаар шимж уу?

· Тамхи татах зав бүү гарга.

  1. Тамхинаас анхижрах

· Үгүй, татахгүй гэж хэлж сур.

· Тамхи асаах шалтаг бүү гарга.

· Какао, кофе, коко коло зэрэг тамхи татах сонирхлыг төрүүлдэг ундаа, хоол хүнсийг бүү хэрэглэ.

· Тамхи татах хорхойгоо дарах аргуудыг хэрэглэ (хатуу чихэр хүлхэх, биеийн тамир, спортоор хичээллэх гэх мэт)

· Бусдаас туслалцаа ав.

  1. Тамхи татахгүй чигээрээ үлдэх

· Тамхинаас хамааралгүй амьдрахын ашиг тусыг тунгаан бод.

· Тамхи татаж буй хүнтэй хамт байхаас зайлсхий.

· өөрийнхөө амжилтыг бусадтай хуваалц.

· Тамхи татдаггүй болсноо бусдад харуул.

Та тамхиа хаяж чадвал

- Өдөрт хэд дахин хороор амьсгалах шаардлагагүй болно.

- Цагаа үр ашиггүй үрэхгүй

- Бусдыг хордуулахгүй

- Бусдад зэмлүүлэхгүй

- Тамхинд мөнгөө үрэхгүй

Тамхинаас яагаад гарах хэрэгтэй вэ?

  1. Уушгины хавдрын 90% нь тамхинаас үүдэлтэй. Тамхи татдаг 10 хүн тутмын 9 нь уушгины хавдраар нас бардаг.
  2. Тамхи зүрхний шигдээс үүсгэнэ. Цусан дахь хүчилтөрөгчийн хангамж багассанаас эрхтнүүдэд тэжээл дутагдаж зүрх, тархины шигдээс үүсгэдэг.
  3. Тамхи үр удмыг хөнөөнө. Жирэмсэн эмэгтэйн хажууд тамхи татахад хөвлий дэх ураг 5 дахи илүү хордоно.
  4. Тамхи уруул, амны хөндийн хавдар үүсгэдэг. Буйлны өвчин, буйл үрэвсэж шүд сулран шүдгүйдэх шалтгаан болдог.

Тамхи татахгүй байснаар та өөртөө болон бусдад :

  1. Зүрх судасны өвчин
  2. Уушгины хорт хавдар
  3. бусад хорт хавдрууд
  4. Амьсгалын замын өвчнүүд
  5. Уушги тэлэгдэх өвчин
  6. Гуурсан хоолойн үрэвсэл
  7. Багтраа
  8. Чихрийн шижин зэрэг өвчнүүдэдэс Та өөрийгөө болон бусдыг хамгаалж чадна.

0 Сэтгэгдэл үлдээх

Post a Comment

Та бүхэн өөрсдийнхөө төлөө ичиж нуулгүй бичнэ үү?

Блог Архив