Followers

Блогт Тавтай Морилно уу?

My photo
Улаанбаатар хот, БЗД, 9-р хороо, Mongolia
Амьдрал надад хүн болохын учрыг ойлгуулсан.

Тоолуур

Шvдний євчин урагт нөлөөлнө

Бичсэн : Н.Мөнхбат Thursday, July 16, 2009

Баянзvрх дvvргийн ЭМН-ийн эмэгтэйчvvдийн чанд авиан оношлогоо /ЭХО/-ны зєвлєх эмч Д.Амаржаргал 20 шахам жил энэ мэргэжлээрээ ажиллажээ. Харин сvvлийн гурван жилд нь эх барихын ЭХО-ны эмчээр дагнан ажиллаж байгаа ажээ. Тvvний жирэмсэн эхчvvд, тэдэнд тавьдаг эрvvл мэндийн хяналт, оношлогооны тухай яриаг уншигчиддаа хvргэж байна.

Би дvvргийнхээ бvх хорооны жирэмсэн эхчvvдийн эрvvл мэндийг vздэг. Гэхдээ жирэмснийхээ эхний таван сар дотор яваа жирэмсэн эхчvvддээ гол анхаарлаа тавьдаг. Ураг янз бvрийн гаж хєгжилтэй байвал жирэмсний эхний таван сар дотор илрvvлж, оношилж, арга хэмжээ авах боломжтой байдаг.

Манай чанд авиан оношлогооны аппарат vтрээгээр оношлодог давуу талтай. Бусад дvvргvvдэд ийм оношлогоо байдаггvй л дээ. Манайх ийм оношлогоо хийж эхлээд 3-4 жил болж байна. Ийм аппараттай болохоор эмэгтэйчvvдийн євчин оношлогдохгvй удах, хvндрэх нь харьцангуй бага байдаг. Би ЭХО дээр ирэхээсээ ємнє эх барихын эмч байсан маань надад энэ ажлыг хийхэд их тус дєхєм болж байна.
Мєн салбар амбулатори, єрхийн эмч нартайгаа хамтарч ажилладаг. Эмэгтэйчvvдийн 11 эмчийн хяналтад байгаа эхчvvдийг vзэж, тэдэнд зєвлєгєє єгч оношилдог. ЭХО-ны нэг эмчид єдєрт гучаас дээш хvн ногдож байвал ачаалал ихтэйд тооцогддог. Манайд єдєр бvр гучаас дээш тооны хvн vзvvлдэг. Нэг хvнийг 15-25 минутад оношлож, єдєрт 15-20 хvн vзэх стандарттай. Харин бид нэг хvнд 15 минут зарцуулахаар шахаж тооцон, єдєрт дор хаяж 30-40 хvн vздэг. Гэхдээ саяхан бусад ЭХО-ны эмч нарт жирэмснийг оношлох давтан сургалт хийсэн учир ачаалал хєнгєрнє байх гэж бодож байна.
Багаж хэрэгслийн тухайд гэвэл ойрын vед ЭХО аппаратныхаа хvчин чадлыг нэмэгдvvлмээр байгаа юм. Манай оношлогооны аппарат зєєврийн зориулалттай хvчин чадал харьцангуй бага. Сvvлийн vеийн 3D, 4D аппарат авчихвал Эх нялхсын эрдэм шинжилгээний тєвтэй шууд холбогдож, эргэлзсэн зvйлээ асуух, зєвлєлдєх боломжтой болох юм. Бас оношлогоо нь эргэлзээтэй санагдсан євчтнийг тийш нь явуулаад байх хэрэггvй болно.

Гэхдээ одоохондоо манайх хєрєнгє мєнгєний боломжгvй байна. Миний чадлаас хэтэрсэн асуудал гарлаа гэхэд манай аппаратаар оношилсон оношийг гурав дахь шатлалын эмнэлэг хvлээн авдаггvй, Эх нялхасын эрдэм шинжилгээний тєв миний явуулсан хvнийг vздэггvй. Тэгэхээр л би євчтєнєє ямар нэг хувийн эмнэлэг рvv явуулах хэрэгтэй болдог.

Манай нэгдэл дээр жирэмсэн эхчvvдийн хичээл сайн явагддаг л даа. Эхчvvд ч дуртай, идэвхтэй хамрагддаг. Жирэмсэн эх єєрєє эрvvл мэндийн болон, єєртєє гарч байгаа єєрчлєлтийн талаар мэдлэггvй бол хэцvv. Нэг эмчийн хяналтад 400-500 жирэмсэн эмэгтэй байдаг учир эмч хvн болгонтой тулж ажиллаж чаддаггvй. Иймд жирэмсэн эхийг зєвхєн эмчид даатгаад орхино гэдэг учир дутагдалтай. Тиймээс жирэмсэн эх єєрєє мэдлэгтэй, ар гэрийнхэн нь анхаарал, халамж сайн тавьдаг байж эх хvvхдийг эсэн мэнд тєрvvлж чадна. Гэхдээ сvvлийн vед эрчvvдийн жирэмсэн эхнэртээ тавих халамж анхаарал харьцангуй сайжирсан.
Ургийн эндэгдэл олон шалтгаантай байдаг. Євлийн их утаа, мєн хэрэглэж байгаа хоол хvнс, иргэдийн амжиргааны тvвшин гээд олон хvчин зvйл нєлєєлж байна. Дээр нь эхчvvд єєрсдєє архаг хууч євчтэй. Vгvйдээ л гэхэд шvдээ эмчлvvлчихдэггvй. Гэтэл тэр жижигхэн шvдний євчин нь урагт очиж нєлєєлнє гэдгийг эхчvvд мэддэггvй. Ер нь эмэгтэйчvvд маань єєртєє анхаарал муу тавьдаг.
Єєрийгєє эрvvлжvvлсний дараа ч юмуу, ядахдаа амны хєндийгєє бvрэн эмчлvvлсний дараа бие давхар болбол ургийн эндэгдэл бага л байх учиртай.

0 Сэтгэгдэл үлдээх

Post a Comment

Та бүхэн өөрсдийнхөө төлөө ичиж нуулгүй бичнэ үү?

Блог Архив