
Дэлхий нийтээрээ ДОХ-ын эсрэг тэмцдэг өдрийн мэндийг та бүхэндээ хүргэхийн ялдамд мөн та бүхэнийгээ ДОХ-ын эсрэг хамтдаа тэмцэж Аюулгүй бэлгийн харьцаа, хүсээгүй жирэмслэлтээс сэргийлцгээе.
Зуны улиралд нарны хүчтэй тусгал их байгаа үед буюу хэт халуун бөгчим өдрүүдэд нарнаас хамгаалах малгай, шүхэр хэрэглэлгүй удаан хугацаагаар гадаа байснаас бие хямарч, хордлогын шинж тэмдэг илэрдэг. Иймд зуны халуун улиралд наршилтаас сэргийлэх хэрэгтэй
Урьдчилан сэргийлэлт:
Ø Онцын ажилгүй бол гадуур явахгүй байх /наранд аль болох бага явах/
Ø Нарны нүдний шил, малгай зэргийг тогтмол хэрэглэх.
Ø Гар, хөл, хүзүү зэргээ наранд ил гаргах хэрэггүй. Учир нь зөвхөн толгойноосоо халснаар наршдаггүй. Нарны тусгалыг шууд
хүлээж авч байгаа биеийн бусад хэсгүүдээр ч наршиж болно. Тиймээс хэт халуунд майк, богино ханцуйтай цамц өмсөх биш урт
ханцуйтай нимгэн цамц өмсөх
Ø Наранд удаан хугацаанд байх шаардлага гарвал аль болох битүү хувцас өмсөөд толгойгоо ойр ойрхон норгох юмуу нойтон алчуур, малгай хэрэглэх
Ø Нярай хүүхдийг гадаа байлгахдаа сүүдрэвчинд мөн чийглэг сэрүүн нөхцөл бүрдүүлэх
Ø Элсэн шарлага, массаж хийхдээ хэт халах үеийн нарнаас өмнө /9.00-11.00цаг/, нойтон малгайтай байлгах /үдээс хойш 16.00 цагаас хойш/
Ø Шингэнийг аль болох олон хэлбэрээр /буцалсан, ширгээсэн ус, хөргөсөн цай, жимсний шүүс, хярам/ ойр ойрхон уулгах
Ø Хэт хөлдөөсөн зайрмаг, мөс тэс хүйтэн усыг уух нь хоолой өвдөх нөхцөл бүрдүүлдэг тул эцэг, эхчүүд анхаарах
Илрэх шинж тэмдэг:
Ø Нууц үе 30 минутаас 18 цаг
Ø Дотор бачуурч нозоорох
Ø Огидос хүрэх, бөөлжих
Ø Суулгах,
Ø Бага зэрэг халуурах
Ø Ходоод, гэдэсний хэвийн ажиллагаа хямардаг.
Ø Нүд харанхуйлж, манарах
Авах арга хэмжээ:
Ø Дээрх шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандаж үзүүлж, зөвлөгөө авах
Ø Буцалсан усыг хөргөөж задгай саванд хийж наранд халаагаад уг усаа уух буюу толгой биеийг угааж шавших
Ø Зөв тохирсон шингэнийг насны онцлогт тохируулан аль болох ойрхон олон удаа хэрэглэх
Ø Нарнаас хамгаалж гэртээ чийгтэй сэрүүн орчныг бүрдүүлэх.
Ø Мөн хүйтэн жин тавьж халуунаа бууруулаарай /толгой, шилэн хүзүү г.м/
Ø Хоол унд хорихгүй учраас шим тэжээлтэй хоол идэх нь зүйтэй.
Хэн үүнд өртөх вэ?
Ø Бүх насны хүмүүс өртөх боломжтой
Ø Бага насны хүүхэд, артерийн даралт ихэсдэг, зүрх судасны эмгэгтэй болон хууч өвчтэй, өндөр настай хүмүүс илүү өртөх эрсдэлтэй.
Танд болон танай гэр бүлд эрүүл энх аз жаргал хүсье
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ-ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
Өтгөн хатахаас хэрхэн сэргийлэх, өтгөн хатахад авах арга хэмжээ
Өтгөн хатахаас хэрхэн сэргийлэх, өтгөн хатахад авах арга хэмжээ
1. Хоолны дэглэм сахих: Хоол хүнсэндээ голчлон ногоо жимс, жимсгэнэ хэрэглэх өглөө өлөн элгэн дээрээ буцалсан ус уух .Хэрвээ цөс чулуугүй бол хоолны халбагаар 1 удаа наранцэцэгийн тос уух хэрэгтэй . Мөн өлөн элгэн дээрээ 2 ш алим идэх нь сайн.
2. Клизм тавих: Шамбарамтай бол болгоомжтой хандана. Наранцэцэгийн тос ба буцалсан цэвэр бүлээн усаар тавьж болно. Өглөө өлөн элгэн дээрээ тавих нь илүү үр дүнтэй .
3. Иллэг хийх: Хэвлийн баруун доод хэсгээс эхлэн цагийн зүүний дагуу тойруулан иллэгийг өдөрт хэд хэдэн удаа хийж болно.
4. Дасгал хийх: Дугуй унах маягаар дасгал хийхнь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийн сайжруулан хэвлийн булчин сайн хөгжиж өтгөн хатахгүй байдаг байна.
Эх сурвалж:
Ýíýðýë ýìíýëýã
Нэгдүгээр арга: Шинэ хүнсний ногооны навчийг цэвэр усаар угаагаад сэврээнэ. Нарийн хэрчиж, ууранд хийж нүдээд шүүсийг нь гаргана. Ариутгасан даавуугаар шүүсийг нь шахаж аваад буцалсан хүйтэн ус нэмээд ундаа болгоно. Энэ сайхан ундаагаа өдөр болгон өглөө оройдоо тус бүр нэг удаа уухад ходоодны халууныг хөөх, амны хөндийн үнэрийг арилгах үүрэг гүйцэтгэдэг байна.
Хоёрдугаар арга: Удвал цэцгийг усанд чанаад цайны оронд байнга уугаад байвал элэг юм уу ходоодны өвчнөөс болсон амны хөндийн үнэрийг арилгахад тун сайн үр нөлөө үзүүлдэг юм.
Гуравдугаар арга: Зөгийн бал нь гэдсийг зөөлрүүлж, өтгөн хатахаас сэргийлж, цэрийг цэвэрлэдэг. Өдөр бүр өглөө оройдоо тус бүр нэг аяга буцалсан усанд 1-2 халбага зөгийн бал хийгээд уухад өтгөн хатсанаас үүсэлтэй амны хөндийн үнэрийг арилгаж чаддаг.
Дөрөвдүгээр арга: Жүржлэг нь исгэлэн амттай, элэг ходоодонд сайн нөлөө үзүүлж, анхилам сайхан үнэрээрээ өмхийг арилгах чадавхитай. Шинэ жүржлэгийг хальслаад сайтар зажлаад удаан залгиж идэхэд, архи уусны дараах амны хөндийн муухай үнэрийг арилгах үүрэг гүйцэтгэдэг байна.
Тавдугаар арга: Цай буюу цайны навч нь ханиадыг зогсоох, шингээлтэд туслах, сэтгэл сэргээх, бухимдалыг тайлах, шандуурахаас сэргийлэх үүрэг гүйцэтгэдэг. Өтгөн цайгаар амаа зайлах юм уу 6 грамм цайны навчийг сайтар зажлаад шимээд байхад сармис болон хонины мах идсэнээс болсон амны хөндийн муухай үнэрийг арилгаж чаддаг байна.
Зургадугаар арга: Заарт гавирын тансаг үнэр нь цэрийг арилгаж, ханиадыг зогсоох, амны хөндийн муухай үнэрийг арилгах, шүд өвдөхийг зогсоох үүрэг гүйцэтгэдэг. Заарт гавирын 3-5 хүйс цэцгийг амандаа хийгээд сайтар зажилж шимэх юм уу, 10 гаруй хүйс заарт гавирын цэцгийг аягатай буцалсан усанд дэвтээж хорхоглоод, хөрсөн хойно нь амаа зайлахад хэрэглэнэ. Энэ арга амны хөндийн муухай үнэрийг арилгахад тун үр ашигтай үйлчилдэг байна.
Нийтэлсэн : Даваасүрэн