Followers

Блогт Тавтай Морилно уу?

My photo
Улаанбаатар хот, БЗД, 9-р хороо, Mongolia
Амьдрал надад хүн болохын учрыг ойлгуулсан.

Тоолуур

Согтууруулах ундаа гэж юу вэ?

Бичсэн : Н.Мөнхбат Thursday, February 4, 2010

Согтууруулах ундаа гэж юу вэ?

Эрт дээр үеэс хүмүүс согтууруулах ундааг үр тариа, жимс сүүг исгэж гарган авч, түүний сэтгэл санааг хөөрлийн байдалд оруулдаг түр зуурын ид шидийг буруу ойлгон, хэтрүүлэн хэрэглэхэд нөлөөлж байжээ. Гэвч хожим нь хүн төрөлхтөн түүний албин шинж чанар, хор уршгийг бүрэн ухаарч “үслийн ус” гэж нэрлэсэн түүхтэй.

Хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, бүх төрлийн архи, 2%-иас дээш этилийн спирт агуулсан дарс, пиво, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи согтууруулах ундаанд хамаарна. Этилийн спиртийн агууламж ихсэх тусмаа хорт чанар нь ихэсдэг.

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхэд эрүүл мэндэд учруулах хор нөлөө

Тархи – Зан төрхийн өөрчлөлт илэрч, сэтгэл гутрах, ой санамжаа алдах шинж илэрнэ.

Мэдрэл- Хөл гар чичрэн, мэдрэлийн ширхэгээр өвдөж тэнцвэр алддаг.

Зүрх-Судсыг өргөсгөн, цусны эргэлтийг ихэсгэж, зүрхний ачааллыг нэмэгдүүлнэ. Архины задралаар үүсэх цууны хүчлийн нөлөөгөөр зүрхний булчингийн эд эс гэмтэнэ.

Уушиг- Халдвар эсэргүүцэх чадвар суларч, ханиаданд өртөмтгий болж хатгаа тусах эрсдэл нэмэгдэнэ.

Элэг-Уусан архины 90% нь элгэнд задарч, исэлдэлтийн үр дүнд үүссэн бодис нь элгийг гэмтээдэг тул элэгний хатуурал өвчин үүсгэдэг.

Ходоод-Хүчлийг ихэсгэснээр задарч, исэлдэлтийн үр дүнд үүссэн бодис нь элгийг гэмтээдэг тул элэгний хатуурал өвчин үүсгэдэг.

Нойр булчирхайн архаг үрэвслийн 80% нь архины гаралтай байдаг.

Бөөр- Шээсний ялгаралт ихсэж, шингэнээ алддаг. Бөөрний судас гэмтсэнээр бөөрний гаралтай даралт ихсэх болон шээс хаагдах, чулуу үүсэх зэрэг хортой үр дагавартай.

Эдгээрээс гадна жирэмсний эхний 3 сард согтууруулах ундааны аль нэг төрлийг 1-2 удаа хэрэглэхэд л урагт сөргөөр нөлөөлж, архины хам шинжтэй хүүхэд төрөх эрсдэлтэй. Ийм хүүхэд нь оюуны болон өсөлтийн хоцрогдолтой, хараа сонсголын болон гол эрхтэнүүдийн гажигтай төрдөг.

АРХИНЫ ӨНГӨ НЬ ЦАГААН Ч ХАМРЫГ ЧИНЬ УЛАЙЛГАЖ, ЭЛГИЙГ ЧИНЬ ХАРЛУУЛЖ, БИЕИЙГ ЧИНЬ НОГООРУУЛНА.

Согтууруулах ундаа хэтрүлэн хэрэглэснээс гарах бусад сөрөг үр дагаварууд :

- Согтуугаар жолоо барих, замаар алхах нь зам тээврийн осолд орох аюултай.

- Өөртөө тавих хяналтыг алдагдуулж гэмт хэрэг, хүчирхийллийн гол шалтгаан бодог.

- Таны халаасыг нимгэлээд зогсохгүй, өөрийн болон гэр бүлдээ зориулах төсвийг бууруулна.

- Эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулах зардал өснө.

Согтууруулах ундааны зохистой хэрэглээ.

Согтууруулах ундааг зөв, зохистой хэрэглэснээр өмнө дурдсан хортой, сөрөг үр дагавараас та өөрийгөө болон бусдыг хамгаалах бололцоотой.

ДЭМБ-ын тодорхойлсноор эмэгтэй хүн долоо хоногт 1 стандарт, эрэгтэй хүн 2 стандарт уултыг зөвшөөрдөг боловч архины үйчлэл нь хүн бүхэнд биеийн байдал, орчин нөхцлөөс шалтгаалан харилцан адилгүй байдгийг та анхаарна уу?

Стандарт уул нь :

330 мл-5% /1 лааз/ пиво эсвэл 40 мл-40% /1 хундага/ архи, виски эсвэл 90 мл-18% /1 хунадага/ дарстай тэнцэнэ.

Согтууруулах ундаа огт хэрэглэж болохгүй хүмүүс

- 21-ээс доош насны

- Тээврийн хэрэгсэлтэй харьцаж байгаа

- Жирэмсэн ба хөхүүл эмэгтэйчүүд

- Сэтгэцийн өвчтэй хүмүүс

- Эм, тан хэрэглэж байгаа тохиолдолд

- Элэгний архаг үрэвсэлтэй үедээ

- Хэт туранхай /эрэгтэй 60 кг-аас доош, эмэгтэй 50 кг-аас доош/

- Өндөр настай хүмүүс

- Эцэг эх, төрсөн ах дүү нарын хэн нэг нь архинд донтох өвчтэй тохиолдолд

- Гэр бүлийн хэн нэг нь хорт хавдраар өвчитлж байсан бол.

0 Сэтгэгдэл үлдээх

Post a Comment

Та бүхэн өөрсдийнхөө төлөө ичиж нуулгүй бичнэ үү?

Блог Архив