ЭМЯ, АНУ-ын Айовогийн их сургуультай хамтран "Шинээр тархаж буй халдварт євчин судлал" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг хоёр дахь удаагаа зохион байгууллаа. Уг хуралд АНУ, Тайланд, БНХАУ, Чех Улсын 20 гаруй эрдэмтэн, манай улсын ЭМЯ, ХХААХVЯ, Мал эмнэлгийн хvрээлэн, ЭМШУИС, ОБЕГ, МХЕГ, НЭМГ зэрэг байгууллагын 110 гаруй эрдэмтэн судлаач, мэргэжилтэн оролцож туршлага солилцжээ. Хурлын гол сэдэв нь мал, амьтнаас хvнд халдварладаг євчин ихэсч буй асуудал байв. Сvvлийн 60 гаруй жил дэлхийд 40 орчим халдварт євчин шинээр бvртгэгдэн тархсанаас 60.3 хувийг мал, амьтнаас хvнд халдварладаг євчин эзэлж буй. Энэ нь 40 гаруй сая малтай, зэрлэг амьтдаар арвин манай орны хувьд зоонозын халдвар судлалын чиглэлээр эрдэм шинжилгээ судалгааны ажлыг єргєжvvлэх, эдгээр євчнєєс урьдчилан сэргийлэх, оношлогоо, эмчилгээнд нэвтэрсэн дэвшилтэт технологийг цаг алдалгvй нэвтрvvлэх шаардлагатайг харуулж байна.
Ємнє нь хvнд огт оношлогдож байгаагvй томуугийн A/H1N1/ хэв шинжийн шинэ вирусээр сэдээгдсэн халдвар єнгєрсєн дєрєвдvгээр сарын 15-нд анх бvртгэгдсэнээс хойш гуравхан сарын дотор цартахлын хэмжээнд хvрсэн. Єдгєє дэлхийн 120 гаруй улс орныг хамарч 94512 тохиолдол бvртгэгдээд байна. Шинээр тархаж буй халдварын эдийн засгийн болон нийгмийн эрvvл мэндийн єртєг зардал асар их тул урьдчилан сэргийлэх, ялангуяа євчний тандалт, эрт илрvvлэлтийн тогтолцоо, лавлагаа лабораторийг бэхжvvлэх нь амин чухал асуудал болоод байгаа юм.
Шинээр бvртгэгдсэн халдварт євчний 60.3 хувь нь малаас хvнд халддаг
Бичсэн :
Н.Мөнхбат
Thursday, July 16, 2009
Бруцелёз , Ovchnii talaar medeelel, shinj temdgegiig, herhen haldvarladagiig helj ogno uu? Ingenii tuuhii suunees haldvarladag uu?