Followers

Блогт Тавтай Морилно уу?

My photo
Улаанбаатар хот, БЗД, 9-р хороо, Mongolia
Амьдрал надад хүн болохын учрыг ойлгуулсан.

Тоолуур

Нойргүйдэл

Бичсэн : Н.Мөнхбат Thursday, February 5, 2009

Нойргүйдсэнээс хүний биеийн хэм алдагдаж, хэвийн амьдрах, ажиллах боломжгүй болдог байна. Нойр нь оюун ухааныг сэргээж, энөрги хадгалдаг хуний биеийг дахин цэнэглэх батерей аж. Хүний хоногт авах нойрны хэмжээ нь тухайн хүний эрхэлж буй ажил, физиологиос шалтгаалан өөр өөр байдаг байна. Нярай, бага насны хүүхэд хоногт 16 цаг, сургуулийн насны хүүхэд 10 цаг унтаж байх шаардлагатай байдаг бол насанд хүрсэн хүнийх 7-8 цаг байх ёстой гэнэ. Анхаарлыг сулруулж, ядаргаанд оруулдаг нойргүйдэл нь стресст орох гол хүчин зүйл болдог аж. Бидний цаг наргүй амьдралын хэт идэвхитэй хэв маягаас шалтгаалан унтаж чадахгүй нойр хулжих, өглөө амарч чадаагүй сэрэх зэргийн учрыг хүмүүс олж мэддэггүй. Судалгаагаар, эл өвчнөөр эмэгтэйчүүдийн 40%, эрэгтэйчүүдийн 30% нь өвчилж байдаг тоо гарчээ. Өнөөдөр дэлхий дээр насанд хүрсэн гурван хүн тутмын нэг нь нойргүйдэх өвчний ямар нэг хэлбэрээр шаналж байдаг байна. Нойргүйдлийн өвчин нь 3 хэлбэрээр илэрдэг аж. 
1. Түр зуурын. Нэгээс хоёр өдрөөр үргэлжилдэг. Ихэвчлэн гадны нөлөөллөөс шалтгаалсан байдаг. Жишээ нь: зочид буудлын өрөө, тав тухгүй ор, маргааш болох үйл явдалд санаа зовох зэрэг
2. Богино хугацааны. Хэдэн өдөр, долоо хоногоор үргэлжилдэг. Ажлын ачаалал, амралт багатай байх зэргээс шалтгаална. Жишээ нь: эрүүл мэнд, хайр дурлалын бүтэлгүйтэл, цаг завгүй ажиллах
3. Архаг. Удаан хугацааны туршид үргэлжилсэн нойргүйдэл. Энэ нь ихэвчлэн бага залуу наснаас эхэлсэн байдаг байна. Маш хүндэрсэн үе шат аж. Хэрэв танд дээрх шинж тэмдгүүд илэрдэг бол яаралтай мэргэжлиин эмчид үзүүлж зөвлөгөө аваарай. Нойргүйдэл нь шууд үхэлд хүргэдэггүй ч хүний мэдрэлийн системийг гэмтээж, дархлаа, зүрх судасны үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг өвчин аж. Орондоо орохын өмнө та дараах амьсгалын дасгалыг хийгээд үзээрэй. 
1. Амьсгалаа бүрэн гаргана. 
2.Дараа нь дөрөв тоолоод амьсгал авна. 
3.Амьсгалаа түгжээд долоо тоолно. 
4. Найм тоолох тоонд амьсгалаа зугуухан гаргана. Дасгалыг гурван удаа давтана Нойргүйдлийг эмчлэх хамгийн гол эмчилгээ нь зөвхөн танаас шалтгаалах ба ажил амралтаа зохицуулж зөв дэглэмтэй амьдрахаас шалтгаалдаг

0 Сэтгэгдэл үлдээх

Post a Comment

Та бүхэн өөрсдийнхөө төлөө ичиж нуулгүй бичнэ үү?

Блог Архив