Followers

Блогт Тавтай Морилно уу?

My photo
Улаанбаатар хот, БЗД, 9-р хороо, Mongolia
Амьдрал надад хүн болохын учрыг ойлгуулсан.

Тоолуур

Хүүхэмсэг эрчүүд гэж хэн бэ?

Бичсэн : Н.Мөнхбат Saturday, January 31, 2009

Зарим хүүхнүүд яагаад ч юм хүүхэмсэг эрчүүдэд дуртай байдаг. Өсвөр насны охидод бусдыг манлайлагч, амгалан тайван байдлыг бусниулагч, бусдаас нэг л өөр хөвгүүд таалагдаж, анхаарлыг нь татдаг. Чухам ийм эрчүүд хожим нь хүүхэмсэг болон хувирдаг юм. Тэд олон удаа гэрлэдэг, мөн нэгэн зэрэг хэд хэдэн хүүхэнтэй янаг амрагийн холбоо тогтоодог.

Хүүхэмсэг эрчүүд үргэлж хүүхнүүдийн анхаарлын төвд байдаг
Хүн төрөлхтний бүхий л түүхийн туршид хөнгөмсөг явдалт, муу нэртэй хүүхнүүд хэзээ ч эрчүүдийн хайрыг татаж байгаагүй. Хойшид ч тийм байх болно. Харин ийм эрчүүд харин ч эсрэгээр эмэгтэйчүүдийн анхаарлын төвд оршиж, тэд ч ийм эрчүүдийн сэтгэлийг булааж, өөртөө дурлуулах гэж эрмэлздэг. Яагаад ийм хачин байдал тогтсон бэ? Ийм хөвгүүд хүүхэд насандаа эхтэйгээ сэтгэлд санааны хувьд дотно байгаагүй, тэгээд эхийн хайр халамжийг мэдрээгүй өссөн байж болзошгүй. Нэг талаас хүүхэд эхтэйгээ ойр дотно байхыг маш их хүсдэг, нөгөө талаас түүнээс айдаг, эх нь хэзээ ч эхийн хайр халамж үзүүлж байгаагүй болохоор. Хөвгүүд зөнгөөрөө эхийнхээ анхаарлыг татах гэж хүлээж түүнийг судлаж эхэлсээр эмэгтэй хүнийг илүү их ойлгодог болдог. Тэд үеийнхээ хөвгүүдийг бодвол эмэгтэй хүний тухай илүү их мэдлэгтэй бөгөөд насанд хүрсэн хойноо ямар ч бүсгүйг өөртөө дурлуулж өөрийн хайр сэтгэлээ үнэн гэдэгт итгүүлж чаддаг. Тухайн мөчид тэд өөрсдөө ч үүндээ итгэлтэй байдаг.

Хүүхэмсэг эрчүүд ямар ч хүүхний толгойг эргүүлж дөнгөдөг

Ийм эрчүүдийг эмэгтэй хүн биш түр зуурын дур, хүсэл тачаал сонирхлыг нь татдаг. Амраг бүсгүйн хариу үйлдэл ердөө л түүний хүүхэн эргүүлэх чадварын тусгал. Эмэгтэй хүн түүнд хичнээн их дурлана, тэр зөвхөн өөрийгөө болон сэтгэл татам байдлаа илүү үнэлж эхэлдэг. Харин шинэлэг мэдрэмж өнгөрмөгц тэр хүүхнээ хаядаг. Ийм эр хэзээ ч бүсгүй хүний өмнө удаан хугацааны ямар нэг үүрэг хариуцлага хүлээхийг хүсдэггүй. Тэр хэзээ ч байх ёстой газраа байхгүй, байнга л хэд хоногоор алга болдог, өөрөө үнэнч байдаггүй хэрнээ амраг хүүхнээ өөр хүнтэй байлгахыг хүсдэггүй. Тэр зөвхөн өөртөө бүрэн эрх чөлөө олгохыг шаарддаг. Амраг хүүхнийхээ эрхийг боож ирээдүйн хамтын амьдралын тухай бүдэг бадаг юм ярьж найдвар төрүүлдэг. Тэр эмэгтэй хүний сайхан амьдрал, сайн залуу, жинхэнэ хайр дурлал, гэр бүлийн тухай хүсэл мөрөөдлөөр тоглож итгэл найдвар өгдөг, гэсэн хэрнээ үргэлж түүнийг хуурч байдаг. Ийм эрчүүд эмэгтэй хүн төрөлхийн халуун дулаан харьцааг хүсэж явдаг. Тэгээд ч эрчүүдэд их санаа тавьж халамжилдгийг мэддэг. Ийм учраас тэр хамт амьдрагч бүсгүйгээ ашиглаж, өөрсдөө бие даасан байдалтай үлддэг. Ийм эмэгтэйн нүд болон эрүүл ухааныг сэтгэлийн өлсгөлөн тагласан байдаг гэхэд болно.

Хүүхэмсэг эрийг яаж дэргэдээ тогтоож барих вэ
Ийм эрсийг тогтоон барих гэж байгаа хүүхэн тэр өөрийг нь хэрхэн ухаангүй болгодог шиг түүнийг бас ухаангүй болгох хэрэгтэй. Иймээс түүнд үргэлж санаа тавьдгаа больж хүслээ хязгаарлан барьж, өөрийн итгэл найдвар, хүслээ нууж сурах ёстой. Бас түүнийг үргэлж зайнд байлгаж, бага зэрэг хөндий хүршгүй мэт сэтгэгдэл төрүүлэх ёстой. Иймэрхүү эрчүүдийг тогтоон барьж байхын тулд эмэгтэй хүн хэзээ ч түүнд хайртайгаа үзүүлж болохгүй. Эр хүн үүрэг хүлээхээс зайлсхийж, хариуцлагыг өөртөө авах эсэх нь тодорхой бус бол эмэгтэй хүн тэр орон зайг өөрийн мөрөөдөл, уран сэтгэмжээр дүүргэх нь элбэг тохиолддог. Элдэв явуулгатай эрчүүд сонирхол татдаг гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ эмэгтэй хүнд тийм юм шиг санагдсан шинж чанарууд ихэнхдээ тэдний бодож байгаа шиг хайр сэтгэл, удаан жилийн харьцаатай байх хүсэл дээр биш харин эр хүний айдас дээр үндэслэсэн байдаг.

0 Сэтгэгдэл үлдээх

Post a Comment

Та бүхэн өөрсдийнхөө төлөө ичиж нуулгүй бичнэ үү?

Блог Архив