Followers

Блогт Тавтай Морилно уу?

My photo
Улаанбаатар хот, БЗД, 9-р хороо, Mongolia
Амьдрал надад хүн болохын учрыг ойлгуулсан.

Тоолуур

Жин хасахад сүү, жимс л тусална

Бичсэн : Н.Мөнхбат Tuesday, July 13, 2010

Биеийн жинг тогтмол барих юмуу, жингээ хасахад нэг төрлийн, калори багатай хүнсний зүйлийг түлхүү хэрэглэх нь илүү үр дүнтэй байдаг. Хэрэв жингээ хасахыг хүсэж байгаа бол өдрийн хоолны цэсийг тав, зургаан порц болгон хуваах хэрэгтэй. Ингэхэд өлсөх мэдрэмж буурна.
Сүүний өдөр: 6-8 аяга буюу 1.5 л сүү, тараг эсвэл хоормогийг өдөрт 6 удаа уу. Энэ нь 1000 орчим калори болно.

Жимсний өдөр: 1.5 кг-аас 2,5 кг алим, лийр, чангаанз гэх мэт. Нэг эсвэл нэлээд олон төрлийн жимс хэрэглэж болно. Гэхдээ жимснээс өөр зүйл идэж болохгүй. 750-900 калори агуулна. Жин хасах үед эрүүл мэндэд чинь ямар нэгэн хор уршиг тохиолдохгүй байхаар зохион байгуулах хэрэгтэй. Жин хасах дэглэм барьсны дараагийн өдрүүдэд хэтрүүлэн идэж болохгүй. Үүнийг эс дагавал үр дүн, нөлөөгөө өгөхгүй.

Хоолоо түргэн иддэг хүн амархан таргалдаг
Хоолыг сайтар зажлан, аажуу тайвуу идэж хэвших хэрэгтэй. Котлет, томоохон хэрчим мах зэргийг заавал жижиглэж идээрэй. Бага порцоор аажуу идэхэд цадсан мэдрэмж амархан төрдөг. Ингэх нь ходоодны үйл ажиллагаанд ч тустай. Хоол иддэг аягаа багасга. Болж өгвөл хоол нэмүүлэхгүй байхыг хичээ. Аажимдаа хамаа намаагүй идчихдэг зуршлаасаа сална. Ном сонин унших, телевиз үзэж байхдаа хоол иддэг муу зуршлаасаа татгалз. Элдэв амттан идэхийн оронд лууван юмуу, нэг ширхэг алим идчихдэг байх нь танд тустай.

0 Сэтгэгдэл үлдээх

Post a Comment

Та бүхэн өөрсдийнхөө төлөө ичиж нуулгүй бичнэ үү?

Блог Архив