Followers

Блогт Тавтай Морилно уу?

My photo
Улаанбаатар хот, БЗД, 9-р хороо, Mongolia
Амьдрал надад хүн болохын учрыг ойлгуулсан.

Тоолуур

Чихнийхээ дэлбээг байнга илж бай...

Бичсэн : Н.Мөнхбат Saturday, January 31, 2009

Монголчуудын уламжлалт анагаах ухааны эмчилгээнд элдэв өвчин эмгэгийг эмчлэхь сэргийлэх зорилгоор иллэгь бариа засалыг өргөн хэрэглэсээр иржээ. Бүр 13-р зуун буюу Юань улсын үед монгол эмчийн бичсэн “идээ ундааны товч ” номонд өглөө эрт сэрмэгц хоёр гарын алгыг нийлүүлэн өлөн халуун амьсгалаар үлээж, нүүрээ илэх нь атираа үрчлээ суулгахгүй, элдэв зүйл туурахаас сэргийлнэ.

Мөн нүдийг шүлсээрээ арчиж, аниад зовхины гадна талаас зөөлөн илэх нь нүдний цусан хангамжийг сайжруулах, элдэв өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой гэжээ. Дээрх дасгалыг хүүхдэд зааж бага залуу наснаас нь эхлэн хийлгэх нь зүйтэй.
Чихийг өглөө, орой болон ядарсан үед тогтмол илэх нь биеийн үйл ажиллагааг сэргээж, сэргэлэн цовоо болгох, элдэв өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой. Чихийг илэхдээ эхлээд гэдсийг эрхий ба долоовор хуруугаар хавчин илж үрэх ба дараа нь дэлбээний захаар дээш нь мушгиа хэсэг хүртэл долоовор хуруугаар дэлбээний дотор хэсгийг эрхий хуруугаар, гадна хэсгийг халуу оргитол илж өгнө.
Гарын хурууг янз бүрийн чиглэлд хөдөлж, долоовор хуруугаар чихний хэсэгт урагш хойш арван удаа хөдөлгөнө. Дараа нь хоёр гарын алгаар чихний дэлбээг толгойд нийлүүлж шахах ба эцэст нь дэлбээг урагш хойш нь 10-20 удаа хөдө лгөж илнэ. Чихний иллэгийг 6-8 удаагийн гүнзгий амсгалах дасгалтай хослуулан хийхэд ядаргааг арилгаж, ажлын чадварыг сэргээнэ.

0 Сэтгэгдэл үлдээх

Post a Comment

Та бүхэн өөрсдийнхөө төлөө ичиж нуулгүй бичнэ үү?

Блог Архив