Тамхи бие махбодид маш олон хор уршигтай. 1 ширхэг тамхи татахад хүний амьдралын 5 минутыг хороож, цус харвах, зүрхний шигдээсээр тамхи татдаггүй хүнээс 8-10 дахин илүү өвчилдөг. Эрчүүд чалхаа алдан секс хийх хүсэл бага болдог.
Гарахын тулд 1 - 1 буюу алхам алхмаар гэдэг зарчим байдаг. Та өдөрт 10 тамхи татдаг бол 9 дараа нь 8,5 - 6 - 4,5 - 4 - 3 - 2 - 1 - 0,5 ширхэг буюу тамхи тал татаад хаях гэж багасгасаар байгаад бүүр татахаа болих хэрэгтэй.
Тэгэхдээ тал унтраагаад орхисон тамхийг дахин асаан татахад хорт нөлөө нь бүүр ихэсдэг тул татаад хэрэггүй.
Өөр хүмүүст татуулахгүйн тулд уг тал тамхиа хогийн саванд хийх, таслаж хаях гэх мэт арга хэмжээ аваарай.Тамхиа хаясны дараа хэсэг хугацаанд татах хүсэл төрвөл өөрийнхөө анхаарлыг өөр тийш нь хандуулж, аль болох тамхины тухай бодохгүй байхыг хичээгээрэй.
Энэ үедээ ямар их мөнгө тамхинд зарж байгаа эсвэл хайртай хүмүүсээ яаж хордуулж байгаа тухай бодоод үзээрэй. Ингээд хэсэг хугацаанд тэвчсэний дараа та тамхийг үнэртэхэд л дургүй тань хүрж бусдад тамхинаас гаргах зөвлөгөө өгдөг болно.

0 Сэтгэгдэл үлдээх