Тамхинд 4000 төрлийн химийн нэгдэл байдгийн дотор хүнийг маш хүчтэй донтуулдаг никотин болон хорт хавдар үүсгэдэг 43 төрлийн хорт бодис агуулагддаг.
Татаж буй тамхины утааны 20 хувь нь эзнийхээ уушгинд, үлдсэн 80 хувь нь орчны агаарт дэгдэж өөрийгөө болон эргэн тойрны хүн ба амьтныг хордуулдаг.
Тамхины утаатай өрөөнд 1 цагийн турш байгаа хүн 15 ш тамхи татсантай тэнцэхүйц хэмжээний хавдар үүсгэгч бодисуудаар амьсгалдаг.
Эцэг эхийн тамхины утаанд өртсөн хүүхдүүдийн 50-100 хувь нь ханиад, чихний халдвар, гуурсан хоолойн үрэвсэл, багтраа, хатгаа өвчинд илүү өртдөг.
Жирэмсэн эмэгтэй тамхи татдаг бол, үр зулбах, амьгүй хүүхэд төрөх, зүрхний гажигтай, хялар, ам муруй, биө султай, хэлд удаан орох, орондоо шээх зэрэг гажигтай хүүхэд төрдөг байна.
Эхийн сүүнд никотин шингэж нярай, нялх хүүхдийн мэдрэл, биөийг их хордуулдаг.
Тамхинд байдаг хорууд
- Ус төрөгчийн цианид
- Хийн хор
- Бутан
- Арсөния
- Асаагуурын шингэн
- Аммония
- Цагаан шоргоолжны хор
- Никотин
- Шал цэвэрлэгч
- Жоомны хор
- Шавьжны хор
- Толуни
- Машины утаа
- Нүүрсхүчлийн хий
- Нафталин
- Цагаан эрвээхэйн өндөг устгагч
- Пуужингийн түлш
- Мөтанол
- Кадмиум
- Машины зай
- Ацөтон
- Будаг арилгагч
- үйлдвэрийн уусгагч
- Тамхины бохь
- Yнс
Богино хугацаанд үүсэх нөлөөлөл
- Үснээс муухай үнэр үнэртэнэ.
- Тархины хүчилтөрөгчийн хангамж багасна.
- Амнаас муухай үнэр үнэртэж, шүд шарлана.
- Уушигны хүчилтөрөгчийн хангамж муудсанаар биө суларч, амьсгал бачуурна.
- Зүрхний ажиллагаа хурдасч, даралт ихэснэ.
- Хуруу, гар шарлана.
Удаан хугацаанд үзүүлэх нөлөөлөл
- Тархины цус харвалт
- Зүрх судасны өвчин, шигдээс
- Уушиг тэлэгдэх өвчин
- Ходоодны шарх
- үргүйдэл, бэлгийн сулрал
- Булчин сулрана
- Захын судасны өвчин үүснэ.
- Давсагны хорт хавдар
- Донтох өвчин
- Амны хөндийн болон улаан хоолойн хорт хавдар
- Арьс хуурайшиж, өнгө нь алдагдаж үрчийнэ
- Нүдний болор цайна, бүр сохрох аюулд ч хүргэнэ.
- Чихрийн шижин өвчин
- Дүлийрэх
- Яс хэврэгшинэ
Тамхинаас гарах аргыг 2 ангилна
Шууд хаях арга
Шууд хаясан тохиолдолд хүний биөд аливаа сөрөг нөлөө байдаггүй.
Аажим хаях арга
- Зуршлыг бага багаар өөрчлөх (өөрийн хяналт, өөрийн удирдлага, нийгмийн дэмжлэг)
- Никотин орлуулах эмчилгээ (никотинтой бохь, арьсан дээр наадаг никотинтай наалт)
- Бусад эмийн аргууд (ургамлын, амьтны гаралтай)
- Гипноз эмчилгээ
- Зүү төөнүүр
- Хувь хүнд хандсан арга барил
Тамхинаас гарч байгаа хүн 6-З /зургаан з/-ийг зарчмыг баримтлаарай.
- Зарлах: Би тамхи татахгүй байхаар шийдлээ гэж өөрөө өөртөө давтан хэл.
- Зайлсхийх: 10 минут хүлээ. Ихэнх хорхой, хүсэл 3-5 минут л үргэлжилнэ.
- Зөв амьсгалах: Хоёр юмуу гурван удаа гүн амьсгал авахад л та тайвширна.
- Зөвхөн шингэн юм, ус уух: Буцалгасан усыг маш аажмаар шимж уу.
- Завгүй байх: Явган яв, хэн нэгэнтэй ярь, тайвшир, бохь зажил, өөр дуртай зүйлээ хий.
- Залбир, сүсэглэх: Дотроо сүсэглэ, залбир, дотоод сэтгэлээсээ ямар нэг тусламж хай.
Өдөр тутмын мөрдлөг
- Дэмжлэг үзүүлдэг хүнтэйгээ байнга холбоо харилцаатай бай.
- Эртхэн унтаж бай, дараагийн өдөртөө сэтгэл санааны бэлтгэлтэй бай.
- Өдрийн турш идэвхитэй бай. Хоол идсэний дараа тамхи татмаар санагдвал явган яв.
- Өдөр бүр 6-10 аяга буцалгасан ус ууж бай.
- Жимс ногоо ихтэй, өөх тос, чихэрлэг багатай хоол хүнс хэрэглэж байхыг хичээ.
- Кофөйн агуулсан уух зүйл болон архинаас зайлсхий.
- Тамхичдаас болон тамхи татах байдлаас үргэлж зайлсхий.
- Би тамхичин биш байхаар шийдсэн гэж үргэлж давтан хэлж бай.
- Зургаан "З"-ийн зарчмыг байнга сана
- 10. Хоёр өдөр тамхи татахгүй байгаагаа урамшуулах төлөвлөгөө хий.
Хэрвээ та няцсан бол дахиад нэг үзээд алд.
Бүтэлгүйтсэн байсан ч дахиад л нэг үзээд алд.
Үүний тулд:
өөрийн эрсдэл бүхий байдлуудаа тодорхойл
төлөвлөгөө боловсруул, түүнийгээ хэрэгжүүл

0 Сэтгэгдэл үлдээх