Followers

Блогт Тавтай Морилно уу?

My photo
Улаанбаатар хот, БЗД, 9-р хороо, Mongolia
Амьдрал надад хүн болохын учрыг ойлгуулсан.

Тоолуур

Шүдээ цайруулах тухайд...

Бичсэн : Н.Мөнхбат Saturday, January 31, 2009

Энэ тухайд бичигч би бээр ямар нэгэн шинжлэх ухааны тогтоогдсон зүйлийг бичсэнгүй ээ, тэр талаар ч сайн мэдэхгүй юм. Харин өөр дээрээ хэрэглэж үзээд үр дүнтэй санагдсан тэр зүйлээ бичиж байгаа нь энэ болно.

  1. Амны хөндийгөө маш сайн цэвэрлэж байх хэрэгтэй, байнга юм идсэнийхээ дараа биш юмаа гэхэд өглөө оройдоо бол заавал цэвэрлэж байх. Учир нь шүдэнд наалдсан элдэв зүйл хуримтлагдсаар аажимдаа чулуужих, шарлах үндэс нь болдог.Тэгээд ч аливаа эмгэг өвчний ихэнх нь амны хөндийтэй холбоотой байдаг шүү дээ.
  2. Оогоо шүд цагааруулах үйлчилгээтэйг сонгон хэрэглэх. Гэхдээ гялалзсан үр дүн өгөхгүй ч гэсэн далайд дусал нэмэр гэж тодорхой хэмжээнд үр дүнгээ өгнө.
  3. Өглөөдөө бидний нэрлэж сурсан гэдэсний хар эмийг нунтаглаад шүдээ сайн үрж угаах. Нүүрсний хар эм ч гэж бас нэрлэдэг.
  4. Эцэст нь мэдээж кальцаар баялаг хоол хүнс болох ааруул цагаан идээ сайн идэж байхад бол мэдээж таны шүдэнд одоо биш юмаа гэхэд зохих үр дүнгээ өгч л таараа.
Та бүхэнд туслана гэдэгт найдаж байна.

0 Сэтгэгдэл үлдээх

Post a Comment

Та бүхэн өөрсдийнхөө төлөө ичиж нуулгүй бичнэ үү?

Блог Архив