Эмэгтэйчvvд маань жингээ хасах гэж єдрийн бодол, шєнийн зvvд болдог байхад нєгєє хэсэг нь жингээ алдахгvй барьж
байхын тулд махлах таргалах тухай зєвлєгєє, шинэ арга хайдаг.
Энэ удаа туранхай бvсгvйчvvддээ хандаж vр дvн сайтай, хамгийн сайн аргыг санал болгож байна. Хvмvvс таргалахын тулд янз бvрийн арга хэрэглэснээс эрvvл бусаар жин нэмэх нь бий. Харин та ингэхгvйн тулд эрvvл, зєв сонголт хийх хэрэгтэй.
Vvний тулд гахайн дотор єєхний хайлуулсан тос 200 гр, какао 200 гр, жаахан зєгийн бал, цєцгийн тосыг хєнгєн цагаан саванд хийж хольж хутгаад зєєлєн гал дээр зогсолтгvй хутгасаар задална.
Дєнгєж буцалж эхэлмэгц нь гал дээрээс гаргаж хєргєєд, царцмагц нь шилэн саванд хийж, харанхуй хvйтэн газар хадгална. Ингэж бэлтгэсэн тосноосоо цайны халбагаар нэг удаа хутган авч дєнгєж хєєрvvлсэн халуун сvvнд хутгаж ууна. Энэ бэлдмэлээ єдєрт гурваас дєрвєн удаа уух бєгєєд хvн єєрєє хэр жин нэмэхээс шалтгаалаад vvнээс цєєн ч байж болно.
Харин бэлдмэлийг хэрэглэх vед єтгєн хатаж болох учраас єдєртєє 2-3 ширхэг хар чавга идэж болох юм.
Дээрх аргыг хэрэглэх боломжгvй єєх тосыг vзэн яддаг бvсгvйчvvддээ бас єєр нэгэн таргалах аргыг зааж єгье.
Идэж байгаа хоолныхоо тєрлийг биш харин тvvнд орж байгаа найрлагынх нь тєрєл, чанарыг бодож тооцон vз. Єнєєдєр жигнэсэн будаа, шарсан тємс, жигнэсэн vхрийн мах, вандуй мэтийг идсэн бол маргааш будааг нь гоймонгоор, жигнэсэн vхрийн махаа загас тахианы махаар гэх мэтээр сольж ид. Энэ нь танд хэрэгтэй калори, уураг, тєрєл бvрийн витаминыг орхигдуулахгvй байх хамгийн шилдэг арга юм. Єдєр бvр єєр єнгє vзэмж, огт єєр мэдрэмж таны хоолны зуршлыг урь урьдаас ч илvv нэмэгдvvлж єнгєлєг, тэгш бие хаатай болгоно.
Эх сурвалж:
ГЭР БYЛИЙН СОНИН
0 Сэтгэгдэл үлдээх