Сүүлийн жилүүдэд эмч, эрдэмтдийн хийсэн судалгаагаар хүнсний харшил нь идсэн хоол тэжээлээс бус, гагцхүү тухайн хүний бие организмын дархлаа, бодисын солилцооны үйл ажиллагааны идэвхжилтээс хамаардаг болохнь нотлогдсоор байна. Бид өмнө нь юуидээд, яаж харшснаа мэдэхгүй байсан. Харин өнөөдөр “харшил” гэдэг ойлголттой болж тийм ч юм идсэнээс боллоо, ийм ч юм идсэнээс боллоо гэх таавар дэвшүүлдэг болжээ.
Гэвч, харшил хэрхэн яаж үүсдэг тухай тун бага мэднэ. Харшил буюу бидний ярьж сурснаар “аллерги” нь allos-эсрэг, ergon-үйлчлэл үзүүлэх гэсэн грек үгнээс гаралтай, бие организм аливаа нэгэн бодист хэт мэдрэг болох антигенны шинж бүхий эмгэг юм. Харшил үүсгэгч бодисыг аллергенүүд гэх ба тэдгээр нь бие организмд гаднаас нөлөөлсөн байвал экзо - аллерген, бие организм дотроо үүссэн байвал эндо - аллергенүүд гэж нэрлэдэг. Экзоаллергенүүдэд: ургамлын тоос, үр жимс, үс ноос, арьс шир болон хорхой шавьж тэргүүтэй ургамал, амьтны гаралтай зүйлүүдээс гадна ахуйн хэрэглээний угаалгын нунтаг, гоо сайхны бараа, хүнсний зүйл, эм тариа зэрэг химийн гаралтай бодис, бүтээгдэхүүнүүд байхаас, бидний өдөр дутмын хоол хэрэглээний бүтээгдэхүүнүүд ч байж болно.
Харшил үүсгэгчдийг:
1.Эмийн бодис
2.Хүнс тэжээлийн зүйлс
З.Үйлдвэрийн бодис
4.Гэр ахуйн хэрэглээний химийн бодисууд гэж ангилж болно.
Харин харшил үүсгэдэг эх замууд нь:
-Амаар буюу хоол боловсруулах замаар
-Амьсгалын замаар
-Тариагаар
-Арьсаар
-Салстаар /үтрээ ба шулуун гэдэс/ байж болно.
Эмч, эрдэмтэд хүнс тэжээлийн харшлыг тухайн бүтээгдэхүүний хольц, найрлагатай холбож байснаас, уг бүтээгдэхүүнийг хэрэглэгч хоол боловсруулах эрхтэн”, тухайн хүний бие организмын дархлаатай нэг их холбон судалж байсангүй. Тухайлбал, панкреатит нойр булчирхайн үрэвслийг маш олон талаас нь судалсан ч архи, согтууруулах ундааны хэт хэрэглээ, хайрсан, хуурсан зүйл байнга хэрэглэснээс үүсдэг гэж томъёолдог байснаас, архи уугаад харшил өглөө, хуурга идээд харшил өглөө гэх мэтээр гагцхүү харшил өгсөн бүтээгдэхүүнтэй нь холбож, харшлыг архаг панкреатитын хавсрага өвчин гэж үзсээр ирсэн.
Нойр булчирхайн архаг үрэвсэл / панкреатит/ нь янз бүрийн шалтгааны улмаас үө үе сэдэрч даамжирах явцтай, гол төлөв үрэвслээс үүдэлтэй булчирхайлаг эдийн хатингаршил, холбогч эдийн солигдол бүхий нойр булчирхайн цуллагэдийн голомтот ба тархмал гэмтэл, булчирхайн цоргын бүтцэд уйланхайн шохойжилт, чулуу үүсдэг, гадаад ба дотоод шүүрлийн үйл ажиллагаа нь алдагдах эмгэг юм. Нойр булчирхайн архаг үрэвлийн шалтгааны 60 хүртэлх хувийг архи хэтрүүлэн хэрэглэснээс үүсдэг гэж үздэг.
Гэтэл, архи огт хэрэглэдэггүй, цөсний сувгийн замын ямарч эмгэггүй хүүхэд архаг панкреатит / нойр булчирхайн үрэвсэл /- тэй байгаа нь бидний томъёолж байсан нойр булчирхайг гагцхүү архи хэтрүүлэн хэрэглэснээр өвчлүүлдэг гэдгийг ээдрээтэй болгож байна. Харин сүүлийн үеийн судалгаагаар хүнс тэжээлийн харшлын үед ялгарч буй биологийн идэвхт бодис судасны ханын уян хатан чанарт нөлөөлж цөсний хүүдийн цусны эргэлтийг алдагдуулснаар, уг эрхтний тэжээгдэх чадамж алдагдаж , нойр булчирхайн архаг үрэвслийг үүсгэдэг болохыг тогтоожээ.
Эндээс нойр булчирхайн архагүрэвслийн үндсэн шалтгаан нь цөс ялгаруулах системийн өвчнөөс гадна хоол хүнс, амьдралын хэв маяг байдаг нь харагдаж байна. Харин хүнсний харшлын үёд нойр бүлчирхайн хурц үрэвсэл үүсдэггүй болох нь нотлогдсон. Яагаад гэвэл нойр булчирхайн тогтолцоо нь цусны эргэлтийн өчүүхэн төдий хямралын үед ч хаван үүсгэж, эсийг хүчил төрөгчийн дутмагшилд хүргэх магадлалтай боловч өөрөө байнга фермент ялгаруулж, эргээд, хоол хүнсний дахин боловсруулалтын процесс бүдүүн гэдсэнд орон шимэгдэж/-т эргэн төлждөг тул, огцом үрэвсэлд үргэдэггүй. Харин араагийн шатанд хоол боловсруулах процессын хямрал нь эргээд үүсгэж, организмд нэвтрэх бололцоог олгодогт оршиж байгаа юм.
Ийнхүү нойр булчирхайн архаг үрэвсэл, хүнсний харшил 2 хоорондоо эргэн нөлөөлөх, бодит холбоотой болох нь нэгэнт тогтоогдлоо. Учир нь юунд байна, бид яаж сэргийлэх вэ?
Хамгийн гол нь бидний сайн мэдэх уураг маань эргээд, хэргэлээнээсээ шалтгаалан /чухам юу идэв, гэдэгтээ бус/ харшил үүсгэх гол шалтгаан болдог нь тогтоогдлоо. Хүний бие организм идсэн, уусан хүнснийхээ хариуд антитель боловсруулан ялгаруулж, үр дүнд нь цус “шинэ” биологийн идэвхит бодисоор “нөхөн” тэжээгдэж байдаг. Хүний хэрэглээний хамгийн үнэ цэнэтэй уураг маань ихдэх, багадах гэж байдаг нь тогтоогдлоо.
Тэгвэл Бид юу ойлгох ёстой вэ?
Хүний биед ойролцоогоор 17кг уураг агуулагддаг бол түүний тэн хагас нь 8О хоногийн дотор эргэн төлжиж, солмгдох ёстой. Хүн амьдралынхаа туршид ойролцоогоор 200 удаа өөрийн биед агуулагдах уургийг сольж, нөхөн төлжүүлдэг гэж эрдэмтэд тооцоолжээ. Хүний өдөр дутмын уургийн хэрэглээний тухай сонирхолтой тоо баримт дурьдахад: АНУ, Англи, Франц, Япон зэрэг эдийн засгийн өндөр хөгжилтэй орнуудын нэг иргэний , нэг өдөрт хэрэглэж буй уургийн дундаж хэмжээ 90 гр байхад, дөнгөж 50 гр байдаг байна. / Энэ нь ч харшлыг цивилизацийн буюу соёл иргэншлийн өвчин гэж нэрлэдэгтэй холбоотой байж болох юм. Д.Б/
ДЭМБ хүний уургийн нэг өдрийн дундаж хэрэглээг 53 гр- аар тогтоосон байдаг. Энэ хэрэглээг мах их хэрэглэдэг монгол хүний хувьд авч үзвэл, 200 гр мах, ганц ширхэг өндөгтэй тэнцэх боловч уургийн хэрэглээ нь тухайн хүний бие организмын бодисын солилцоо, дархлааны онцлогтой салшгүй холбоотой бас ч цаг, агаар, газар нутгийн онцлогтой хамааралтай учир, монгол хүний уургийн төлжилт сайн байдаг байж болох талтай. Ер нь нүүрс-ус, өөх-тосны дутагдлыг нэг удаагийн юмуу хэсэг хугацааны тэжээлийн нөхвөрөөр арилгаж болдог бол, уургийн дутмагшил, уургийн илүүдлийг гагцхүү бие организмын өөрийнх нь дархлааны үйлчлэлээр зохицуулдаг.
Өөрөөр хэлбэл, уургийн солилцоогоо сайжруулъя гэвэл дархлаагаа сайжруул гэдгийг ойлгох ёстой болж байна.Бас, хүнсний харшил нь загас зэрэг далайн хүнс, тахианы өндөг зэрэг уураг ихтэй бүтээгдэхүүнээс үүсдэг гэдгийг мартаж болохгүй. Max, уураг багатай будаа, буурцагт хүнсээс харшилдах нь тун цөөн. Хүнсний харшил хамгийн их төрүүлдэг бүтээгдэхүүн бол шоколад, жүрж, нимбэг, гүзээлзгэнэ зэрэг жимс байхаас гадна харшил үүсгэгч хоёрдогч эх үүсвэр нь элдэв төрлийн хоол амтлагч, амт, өнгө оруулагч бодисууд юм. Эдгээр нь зөвхөн харшилдуул аад зогсохгүй нойр булчирхайг ч цочроодог.
Хүнсний харшлын голлох шинж тэмдэг нь загатнаа, тууралт зэрэг арьсны эмгэгээс гадна үе, үе бие суларч ядрах, өтгөн хатах, хавагнах, сэтгэл хямрах, нойр муудах зэрэг юм. Хүмүүс ямар хүнсэнд харшилдснаа мэддэггүй, хий л таамаг дэвшүүлдэг. Тэгвэл харшил төрүүлэгч хүнсний зүйлийг цусны шинжилгээгээр хялбар тодорхойлж болдог. Бүх хүнсэнд харшилдана гэж байдаггүй болохоор харшилдсан хүнсийг шинжилгээгээр тодорхойлсны дараа өөртөө зохицсон аюулгүй хүнсийг сонгон хэрэглэх боломжтой. Орчин үеийн соёлтой хүмүүс өчүүхэн төдий зүйлээс харшсанаа тэр дор нь тодорхойлуулж, цаашдынхаа амьдралын хэв маягтаа нягт баримталдаг болжээ.
Зарим хүмүүс хүнсний харшил нас ахихаар алга боллоо гэж ярьдаг. Гэхдээ уг харшил нь тодорхой нөхцөлд арилж байгаа болохоос, харшилддаг хүнс нь байсаарл байгаа шүү дээ. Жишээ нь, загас болон загасны төрлийн далайн гаралтай бүтээгдэхүүнээс харшсан харшлыг бие организм бараг насан туршдаа хадгалдаг гэж ярьдаг. Мөн биеийн дархлаа сулрах тохиолдолд хүнсний харшил илрэх нь элбэг Ялангуяа бага насандаа диатезээр өвчилж байсан болон нилээд олон төрлийн хүнсний харшилтай хүмүүс хэт мэдрэг чанарын урвалын шинжилгээ өгч, харшилддаг хүнсээ тодорхойлуулаад амьдралынхаа туршид дагаж мөрддөг байх нь зүйтэй юм.
Эмчилгээ:
Хүнсний харшил, хүнсний хэрэглээний шалтгаант нойр булчирхайн архаг үрэвслийн эмчилгээг юуны өмнө, харшсан болон шалтгаант хүнсийг цусны шинжилгээгээр тодорхойлж, тэдгээрийг хоолны хэрэглээнээс бүрэн хассанаар эхэлнэ. Үүнтэй зэрэгцүүлэн яаралтай тусламжийн журмаар цетиризин, лоратадин болон харшил эсэргүүцэх, тайвшруулах , агчил тавиулах /Атропин сульфат, метацин, анальгин, баралгин болон Нош-па, демидрол / эмүүдийг хэрэглэнэ.
Эмч нар хүнсний харшил, нойр булчирхайн архаг үрэвлийн эсрэг хамгийн үр дүнтэй эмчилгээ бол хоол боловсруулах системийн ферментүүд / Трифермент, фестал, меземфорте, панзинорм, панцитрат, креон /-ийг хэрэглэх гэж үзэж байна. Гэхдээ эмийн бодисыг нарийн мэрэгжлийн эмчийн хяналтанд хэрэглэхийг хатуу анхаарвал зохино.
Мөн хүнсний харшилтай, нойр булчирхайн архаг үрэвсэлтэй хүмүүс болж өгвөл жигнэсэн, сайтар чанасан хоол хүнс хэрэглэж байвал зохистой. Төмсийг хүйтэн усанд /угаасны дараа/ 12-14 цаг дэвтээж /усыг байн, байн сольж/ хэрэглэнэ. Будааг ч гэсэн 1-2 цаг дэвтээж хэрэглэх нь эмчилгээний ач холбогдолтой. Махыг чанаж байхдаа, шөлийг нь нэгээс доошгүй удаа сольж байвал зохино.
Ямар, ямар хүнс харшил үүсгэх илүү магадлалтай вэ?
1.Хамгийн их харшил үүсгэдэг хүнсний бүтээгдэхүүнүүд: Үнээний түүхий сүү, загас, өндөг, гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, зэтгэнэ, үхрийн нүд, усан үзэм зэрэг жимсний бүтээгдэхүүнүүд, шоколад, кофе, какао, зөгийн бал, мөөг, томат, лууван, улаан манжин.
2.Дунд зэргийн харшил үүсгэдэг бүтээгдэхүүнүүд: Гахайн болон туулайн мах, төмс, вандуй, банан, цагаан будаа.
3.Сул зэрэглэлийн харшил үүсгэдэг бүтээгдэхүүнүүд: Хонины мах, шар манжин, ногоон алим, өргөст хэмх.
АУ-ны магистр, их эмч Дондогийн Баярсайхан
нойр булчирхай ердийн байгаа хүндрээгүй үед ямар эмчилгээ хийх вэ. Бүрмөсөн эдгэх болов уу? зөвлөгөө өгсөнд баярлалаа