Followers

Блогт Тавтай Морилно уу?

My photo
Улаанбаатар хот, БЗД, 9-р хороо, Mongolia
Амьдрал надад хүн болохын учрыг ойлгуулсан.

Тоолуур

"Merck & Co" институт нь эмэгтэйчүүдэд зориулсан гель болон тосон хэлбэртэй ХДХВ-ийн халдвараас сэргийлэх нэгэн шинэ төрлийн эмийг туршиж байгаагаа мэдэгдсэн байна. Энэхүү эмийн туршилтын нэр нь L'644, найрлага нь gp41 буюу хүний биеийн дархлааны системийг дэмжих зорилгоор ашигладаг бодис юм. Уг бүтээгдэхүүн нь үтрээ болон шулуун гэдсээр дамжин ХДХВ-ийн халдвараас хамгаалах зорилготой туршигдаж байна.
Эрдэмтэд ДОХ-оос сэргийлэх шинэ эмийг туршиж байна

“Merck & Co” институт нь эмэгтэйчүүдэд зориулсан гель болон тосон хэлбэртэй ХДХВ-ийн халдвараас сэргийлэх нэгэн шинэ төрлийн эм туршиж байгаа тухайгаа мэдэгдсэн байна. Энэхүү эмийн туршилтын нэр нь L'644, найрлага нь gp41 буюу хүний биеийн дархлааны системийг дэмжих зорилгоор ашигладаг бодис юм. Уг бүтээгдэхүүн нь үтрээ болон шулуун гэдсээр дамжин ХДХВ халдварлахаас хамгаалах зорилготой туршигдаж байгаа ч одоогийн байдлаар амжилттай дүн гараагүй л байна. Бэлгэвч нь ХДХВ-ийн халдвар авахаас сэргийлдэг ганц зүйл мөн боловч ихэнх эрчүүд хэрэглэхээс татгалзсаар байна. НҮБ-аас гаргасан судалгаагаар Африкийн нийт насанд хүрсэн эмэгтэйчүүдийн 61 хувь нь бэлгийн замаар энэхүү халдварыг авдаг гэсэн дүн гарчээ. “Merck & Co” институт нь дэлхийн томоохон эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани. Төв нь АНУ-д байдаг. Германы Merck KGaA компанийн АНУ дахь салбар компани болон 1891 онд байгуулагдсан. 1917 оноос өөрсдөө бие даан компани болон ажиллаж эхэлсэн ба Merck & Co. буюу MSD нь эмийн судалгаа шинжилгээ, үйлдвэрлэл явуулдаг дэлхийн хамгийн их ашиг орлоготой долоон компанийн нэг болтлоо өргөжөөд байна. 9 том судалгааны төв, 23 эмийн үйлдвэртэй бөгөөд дэлхийн 140 оронд үйл ажиллагаа явуулдаг 60 мянга орчим ажиллагсадтай. 2006 оны байдлаар 22.6 тэрбум долларын орлого олж, 4.8 тэрбумыг нь зөвхөн судалгааны ажилд зарцуулсан байна.

0 Сэтгэгдэл үлдээх

Post a Comment

Та бүхэн өөрсдийнхөө төлөө ичиж нуулгүй бичнэ үү?

Блог Архив