Дур булаах
Дурласан хосууд нь бие биенийхээ нvдийг харуулдах нь тохиолдлын зvйл биш Ямар нэг зvйл бидний анхаарлыг татах ч юм уу таалагдах юм бол нvдний хvvхэн хараа нь өргөсдөг. Хvмvvс ихэнхдээ чухам юу царай зvсийг хөөрхөн болгодог вэ гэдэг дээр санла нэг байдаг ч чухам юу бэлгийн дур хvсэл төрvvлдэг вэ гэдэг дээр өөр өөр бодолтой байдаг. Статистикийн тоо баримтаас vзэхэд эрчvvд гадаад төрх, vзэмжийг илvv сонирхдог бол эмэгтэйчvvд эрэгтэйчvvдийн гадна төрхөөс илvv оюун ухаан, хөгжилтэй байдлыг чухалчилдаг байна.
Самартай шоколадыг сонгосон бол та дурламтгай хvн
Аливаа зvйлийн хэлбэр хvний ерөнхий зан төлөвийг онцлон тодорхойлогч яах аргагvй мөн гэж эрдэмтэд vздэг бана.
Дугуй хэлбэртэй шоколадыг онцлон сонгогчид нийгмийн эрвээхэйнvvд байдаг ба сэтгэлийн хөөрөл ихтэй найзархаг.Гэвч энэ нь өнгөн талын маяг голдуу байдаг гэнэ.
Дөрвөлжин хэлбэрийг сонгогчид биеэ даасан шударга,тооцоотой, vнэнч,нэгэн байдаг
Зуйван хэлбэрт дуртай хvмvvс өөрсдийгөө барьж байхыг чармайдаг,нийтэч,найз нөхөртэй байх дуртай ,бусдыг сайн сонсогч байдаг ажээ.
Мушгирсан хэлбэртэй шоколаданд дурлагчид эрч хvчтэй ч зохион байгуулалт муутай,дурлалд азгvйтэгчид гэнэ.
Мөнгөнд дурлагсад ,энхрийлvvлэх дуртай хvмvvс ромбон хэлбэртэй шоколадад дуртай байдаг.
Харин гурвалжин хэлбэртэйг сонгогчдоос зайлсхийх хэрэгтэй.Тэд хутган vймvvлэгчид бас хvмvvсийн санаа сэтгэлийг харгалзан vзэх дургvй хvмvvс байдаг.
Шоколадны төрөл амтыг хэрхэн таашааж буйгаар нь хvний оюун санаа болон сэтгэл хөдлөлийн шинжийг тогтоож болох гэнэ. Сvvтэй шоколадад дурлагчид мөрөөдөмтгий,өнгөрснөө санагалзагч байдаг.
Хар шоколаданд дурлагчид зөвхөн урагш тэмvvлэгчид байдаг.Харин цагаан шоколаданд дуртай хvмvvс шийдвэр гаргахдаа маруухан улс.
Гашуун шоколадад дуртай бол амьдралын зөвхөн сайхныг эрэлхийлэгч,харин бvх төрлийнхийг амтархан иддэг бол ямар ч нөхцөлд зохицон амьдрагчид байдаг гэнэ.
Шоколадны доторхи бурам таны тухай ихийг өгvvлдэг гэж нотолж байна. Энэ нь бидний дотоод бодол санаа зан төлөвийг илэхрхийлэгч байдаг бололтой.
Самартай шоколадад дуртай хvн урлагт дуртай,хэлбэр загвар хөөгч,тvргэн сэтгэгч дурламтгай байдаг.
Наргил модны самар бvхий шоколадад дурлагсад мөрөөдөх дуртай,шохооромтгой.
Харин тэвчээргvй хvмvvс кофетой шоколадад дуртай.
Чихрийн цаас ч бас нэгийг хэлнэ. Идсэн чихрийнхээ цаасыг гартаа бөөрийнхийлөх дуртай хvvмvvс сексийн амьдралдаа сэтгэл дундуур явдаг нэгэн байдаг
Тэгш хэмтэй нугалж буй нь зөв замаар амьдрагчид юм гэнэ шvv.
Амрагтайгаа муудалцаад шаналах хэрэггvй
Амрагтайгаа та муудалцаж,vг хэлээ ойлголцож чадахгvй бvтэн шөнийг өнгөрөөсөн байж болно.Та хоёрын харилцааны ээдрээ 15 минутын дотор тайлагдаж эцэст нь хайртай хvн чинь хувцас хунараа хаман авч,хаалгыг чинь саваад одлоо.Та нулимс харуусал,эмзэглэл дvvрэн ганцаар vлдлээ. Уйлаж,гуниглах хэрэггvй. Ингэх нь танд огт тус болохгvй. Тэгвэл анхаарлыг тань өөр зvгт чиглvvлэх,ашигтай хэдэн зvйл зөвлөе.
Нойр чинь хулжиж амарч чадахгvй шаналаад байвал тvvний чамд гомдож хэлж байсан бvхнийг сонс.Та 25 хvртэлх гомдол саналыг дурсахыг хичээгээрэй.Гэхдээ дээрх тоонд хvрэхгvй байвал бухимдах хэрэггvй.Yргэлжлvvлэх гэж хичээх нь таны нойрыг хvргэх болно.
Чамд санаархаж,чамайг эргvvлэхийг оролдож,араас чинь гvйж байсан эрчvvдийг тоолоод vз.Тоо хэмжээ нь олон байх тусам танд санаандгvй сайхан учрал олон байна гэдэгт итгэх болно.
Орхин одсон тvvний муу зуршлуудыг дурс,тэгээд энэ бvхэн ард хоцорлоо гэж баярла.Байдаг сайн сайхан чанарыг бас дурс.Өөрийгөө тийм сайхан бvхнийг амссан аз жаргалтай хvн гэж тооц.
Томоохон vдэшлэг зохион байгуулж найз нөхөдтэйгээ нэг vдшийг өнгөрvvл.
Чи дахин өөр хайр дурлалтай учрах хvртлээ өчнөөн олон сэтгэл хөдөлгөсөн хайрын роман уншиж амжина гэж найз бvсгvйтэйгээ мөрий тавь.
Yнэртэй усаа солиод vз.Цоо шинэ,өөрт чинь таалагдах сайхан vнэрийг сонго.
Гэртээ байгаа цахилгаан хэрэгслээ засаж янзал.
Чамтай хамт байсан амрагийн чинь тухай хэн нэгэн нь хов ярьж эхэлбэл”Энэ надад хамаагvй ”гэж тvvнийг таслан зогсоо.Ингэж тэвчээртэй байж чадсан өөрийгөө магт.
Мөрөөдлийн биелэл болсон хvнтэй учирч болох газруудыг тооцоол.Тэгээд яг хvссэн хvн чинь тааралдлаа гэж бодоход тэр таны хажуугаар өнгөрөөд явчихгvй байхаар бодож өөрийгөө хэрхэн авч явахаа бод.
Сэтгэл зvйн тухай ном унш.
Сайн сайхан дадал зуршлыг эзэмш.
Болж өгвөл оройн цай уух vедээ гартаа ямар нэг ном барих эсвэл тагтан дээрээ гарвал зvгээр.
Хэн нэгэнтэй ямар нэгэн далд санаагvй зvгээр л нэг аальгvйтээд vз.Бурхны аварлаар та одоо эрх чөлөөтэй байгаа болохоор та ингэхийг өөртөө зөвшөөрч болно.
Нvцгэн унтдаг эрчvvд бол…
Бvсгvйчvvдээ гаднаас хичнээн тайлагдашгvй нуугдмал эр хvнийг ч орон дотроо хэрхэн унтаж байгаагаар нь таньж болдог гэнэ шvv
Тэр арай хувцастайгаа бvхлээрээ унтаж байгаа юм биш биз ? Тэгвэл тэр тун базаахгvй нэгэн байж мэдэх нь Хувцастайгаа унтдаг эрчvvд ихэвчлэн зөрvvд, зожиг, амиа боддог , хашир улс байдаг гэнэ шvv. Тэр бvv хэл бусдын vгийг сонсохдоо муу халамжгvй атлаа хартай. Зөвхөн өөрөө өөртөө vнэнч. Тэвчээргvй учраас сэтгэлээр амархаан унадаг төдийгvй насны ханиа хайхаас өмнө нэг өдрийн амрагийг илvvд vздэг гэнэ.
Харин хайрт чинь унтлагын хувцастайгаа унтдаг бол тэр цайлган, өгөөмөр, өөрийгөө магтах дуртай илэн далангvй хvмvvс. Өөрийн чадвараа vнэлдэг учраас ажилдаа амжилт гаргадаг. Янаг амрагийн асуудлыг ухаалгаар зохицуулж чаддаг болохоор хайртай бvсгvйгээ ч нууц амрагаа ч гомдоодоггvй бололтой.
Хэрэв хайрт чинь зөвхөн дотуур өмттэйгээ л унтдаг бол таныг бараг азтай гэж vзэж болно. Цэвэрч нямбай, зожиг, яхир зантай мэт боловч хайртай бvсгvйдээ бол vнэнч эелдэг зөөлөн сэтгэлтэй зарчимч Тэд хvvхнvvдийн эвийг олохдоо ч сайн хөнжлийн ажилдаа ч туршлагатай сайн. Заримдаа муйхар зан гаргадаг боловч гэр бvлдээ халамжтай амьдралаа авч явахын төлөө зvтгэдэг.Хэдийгээр хэнэггvй болж л өгвөл хэвтэхийг боддог нь шvvмжлvvштэй боловч ухаалаг бvсгvйчvvдэд энэ бол тийм ч ноцтой асуудал биш биз.
Таны хайрт шөнө бvхэн эхээс төрснөөрөө унтахыг дурладаг бол тэр их тачаангуй нэгэн байж таараа. Ямарч нөхцөлд өөрийнхөө хийнэ гэсэн зvйлийг хийж байж санаа нь амардаг. Тэдний гол дутагдал бол залхуу төдийгvй хөнгөн аргаар мөнгө олохыг илvvд vздэг юм байна.
0 Сэтгэгдэл үлдээх