Followers

Блогт Тавтай Морилно уу?

My photo
Улаанбаатар хот, БЗД, 9-р хороо, Mongolia
Амьдрал надад хүн болохын учрыг ойлгуулсан.

Тоолуур

Жимсний ач холбогдол

Бичсэн : Н.Мөнхбат Saturday, January 31, 2009

Шинжлэх ухаан техникийн гайхамшигт ололт амжилтын энэ эрин үед ч амьд эмийн сан гэж нэрлэгддэг байгаль эхийн шимт идээнээс хүн төрөлхтөн чадлынхаа хирээр хүртэн амьдрал ахуйдаа хэрэглэхийн зэрэгцээгээр элдэв өвчин эмгэгээ ч илааршуулах зорилгоор ашигласаар байна. Байгаль эхийн баялаг шим - жимс ургамлын эмчилгээний ач холбогдлын тухай цуврал нийтлэлээ Оросын нэрт ургамал судлаачдын бүтээл “Лекарственные растения в быту” номноос эх авч орчуулан толилуулж байна.

1.ЧАЦАРГАНА

Чацаргана нь исгэлэн амттай, олон зүйлийн аминдэм, тавь гаруй биологийн идэвхт бодис агуулсан байдаг. Чацарганы тосыг уламжлалт болон шинжлэх ухааны эмнэлэгт өргөн хэрэглэнэ. Чацарганы жимснээс аминдэмээр баялаг шүүс бэлтгэж, аминдэмийн дутагдал болон бусад өвчнүүдийг эмчлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Түүний тосон эмчилгээ дэлхийн олон орноо тархан алдаршиж “Монгол чацаргана” сансарт аялсан билээ.
Чацарганы тосыг гэрийн нөхцөлд гарган авах боломжтой. Хураасан жимснийг сайтар цэвэрлэж, ус чийгийг хатаана. Ингээд кофе нунтаглагч, махны машин, уур нүдүүр зэргийгашиглан нунтаглана.
Гаргаж авсан өтгөн нухаш дээрээ наран цэцгийн цэвэр тос /1:1.5 харьцаатай/ нэмж, хэвийн дулаантай байранд тавьж байн байн сайн хутгасаар 21 хонуулна. Аяндаа дээгүүр нь тосон тунгалаг үе бий болсныг нь өнгөц юүлж авна. Энэхүү тос нь чацарганы биологийн идэвхт бодисыг шингээсэн байдаг. Үлдсэн шаарыг нь цай мэт хандлан ундаа хийж уухад аминдэмээр хүний биеийг тэтгэнэ. Чацарганы тос эд эсийн хөгжилтийг хурдасган, нөхөн төлжилтийг идэвхжүүлснээр ходоод гэдэсний шархлаа, судлын ханын хатуурал, цус алдалт, эмэгтэйчүүдиин өвчин, арьсны түлэгдэлт болон цацраг идэвхт бодист хордсон зэрэг эмгэг өвчнүүдийг анагаах ба хорт хавдрын өсөлтийг сааруулдаг. Тосыг хүрэн бараан шилэн саванд хийж таглаад гэрэлгүй , сэрүүн орчинд хадгална. Чацарганы тосыг өдөрт 2-3 удаа хоолны халбагаар, хоол идэхээс 1 цаг орчмын өмнө уувал ходоодны шархыг бүрэн анагаана.
Чацарганы найрлаганд: саахар /3.5%/, глюкоз болон органик исэл /3.2%/, Е амин дэм 165 мг% болон төмөр, бор, марганец зэрэг бусад элементүүд агуулагдсан байдаг.

2. ГҮЗЭЭЛЗГЭНЭ

Ойн гүзээлзгэнэ, түүний шүүс / сок/-ний найрлагын 15 хүртэлхи хувийг сахар, С болон В-гийн төрлийн аминдэмүүд, каротин, фолийн хүчил, ургамлын эслэг, пектинүүд, кобальт /албин чулуу/, төмөр, кальц, фосфор, марганец, нэмбэгийн болон алим-салицилийн хүчлүүд эзэлдэг.
Гүзээлзгэний шүүсийг боловсорч гүйцсэн жимснээс болон түүний навчнаас гарган авдаг. Навч болон үр жимснээс гарган авсан шинэ шүүсийг цус багадалт /анемия/, хлорозийн үед цөс хөөлгөх, цэр ховхлох, шархны эдгэрэлтийг түргэсгэх, өвчин намдаах зорилгоор хэрэглэдэг.
Шүүс нь гастрит, ревматизм, аминдэмийн дутмагшилт, рахит, экзем зэрэгт сайн.
Эмчилгээний практикт эдээ шүүстэй экземийг гүзээлзгэний шүүсний шавшлагаар амжилттай эмчилж байсан тохиолдол олон байдаг. Гүзээлзгэний шүүсийг /жимсний/ цус багадалт, шархлаат өвчнүүдийн үед хоолныдуршилсайжруулах, эмэгтэйчүүдийн савны цус алдалт, цөсний чулуужилтын үед бактер устгах, халдваргүйжүүлэх зорилгоор ашиглахаас гадна гоо-сайхны эмчилгээнд пигментийн толбо, сэвх арилгахад ашигладаг.
Гүзээлзгэний навч, шилбэ, цэцгийн болон жимснээс гарган авсан шүүсийг цөс чулуужих, астма, чихрийн шижин ба нойргүйтэх, даарснаас үүссэн элдэв өвчнүүдийн үед хэрэглэнэ. Ялангуяа цөснийчулуужилт, цус багадалтын үед гүзээлзгэний шүүс нэн ач холбогдолтой. Шүүсийг өдөрт цайны халбагаар 3 удаа, хоолны өмнө хэрэглэнэ. Навчны шүүсийг цусны өвчин хоолойны ангины үед бүлээсгэж ууна. Ер нь гүзээлзгэний шүүсийг тодорхой заалтгүйгээр өдөр бүр зөгийн балтай хутган хагас стаканаар хоолны өмнө тогтмол хэрэглэх нь урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм. Мөн шүүсийг ардын эмнэлэгт элэг хатуурах, цөс өвдөхөд хэрэглэдгээс гадна эрт хөгшрөлтийн эсрэг “мөнхийн залуу нас”-ы рашаан /эликсир/ хэмээн хэрэглэдэг ажээ.
Харин гүзээлзгэний шүүс, жимсийг жирэмсэн үед болон ходоодны хүчил ихэдсэн, мухар олгойн архаг үрэвслийн үед хэрэглэхийг хориглодог.
Гүзээлзгэний шүүс их хүчлэг чанартай тул харшил үүсгэх магадлалтай. Гүзээлзгэний шүүсийг шээс, хөлс хөөхөд ашиглах ба навчийг нь буцалгаж арьсны төрөл бүрийн өвчинд шавшлагаар ашиглах ба цус тогтоох гайхалтай чанартай.

3. УЛААЛЗГАНА

Улаалзганы найрлаганд сахар, С-аминдэм, пектинүүд болон органик хүчлүүд ихээр агуулагдсан байдаг. Түүний найрлага дахь валерин / бамбайн/-ы хүчил нь тайвшруулах үйлчилгээтэй.
Упаалзганы үр жимс нь шээс, хөлс хөөдгөөс гадна улаалзганатай цай, зөгийн балтай шүүсийг эрт дээр үеэс халуунтай өвчтөнд уулгадаг байжээ. Жимсийг нь хоол боловсруулах эрхтний өвчний үед ууж хэрэглэдгээс гадна зүрхний булчингийн агшилтыг нэмэгдүүлж, судасны лугшилтыг тогтворжуулдаг тул биеийн тамир эмчилгээнд өргөн ашигладаг. Улаалзганыг хатааж цэвэрлээд шахаж шүүсийг нь авдаг. Жимсний шүүс, чанамалыг хий ханиалгахын эсрэг, цэр ховхлох.ходоодны шархлааг арилгах зэрэгт хэрэглэдэг. Эрт дээр үеэс улаалзганы шүүсийг цардуулын бурамтай нухаж хорт хавдрын хэсгийн өвдөлтийг намжаахад ашигладаг байжээ. Улаалзганы сэрүүн ундаагходоодны шүлт багадсан буюу арьсны төрөл бүрийн өвчний үед ууна. Тодорхой заалтгүйгээр улаалзганы шүүсийг зөгийн балтай найруулан хоолны өмнө 40-50 мг-аар ууж байвал хоол боловсруулалтанд онцгой сайн нөлөөлнө. Улаалзганы навчийг буцалгаж, сайтар хандлан уувал дархлаа сайжирч, багтраа арилна. Шүүсийг нь зөгийн балтай адил хэмжээгээр найруулан ууваас гастрит, эмэгтэйчүүдийн сарын тэмдэг зовиуртай ирэх зэрэгт сайн. Цэвэр /хольцгүй/ шүүсийг арьсны өвчинд шавшлага хэлбэрээр ашигладаг.
Удаан хугацаагаар хөхиүлэн ханиалгах үед улаалзганы жимсний чанамлыг хэрэглэдэг. Энэхүү чанамал нь усан хаван гуйх, хоолой сөөх зэрэгт нэн сайн. Харин хандыг нь хоол боловсруулах эрхтний хямралын үед ууж хэрэглэдэг.

1 Responses to Жимсний ач холбогдол

  1. Anonymous Says:
  2. гайхалтай

     

Post a Comment

Та бүхэн өөрсдийнхөө төлөө ичиж нуулгүй бичнэ үү?

Блог Архив