Манай улсын хүн амын 86.5 хувь нь шүд цоорох өвчтэй гэсэн дүгнэлтийг ЭМШУИС-ийн Нүүр, ам судлалын сургуулийнхан хийжээ. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн цэцэрлэгийн насны 550 гаруй хүүхдэд амны хөндийн эрүүл мэндийн үзлэг хийхэд 95 хувь нь шүд цоорох эмгэгтэй байсан байна. Шүд цоорох өвчнөөс сэргийлэх Шүд цоорох өвчнөөс сэргийлэхийн тулд шүдээ байнга угааж цэвэрлэх, эмчид тогтмол үзүүлэх хэрэгтэй. Хагас жилдээ нэгээс доошгүй удаа эмчид амны хөндий, шүдээ үзүүлснээр жижиг цооролтыг цаг алдалгүй илрүүлэн эмчлүүлж болно. Шүдээ эрүүл байлгая гэвэл зөв угаахаас эхлэх хэрэгтэй. Шүдийг өдөрт хоёроос доошгүй удаа угаах нь зүйтэй. Өдөр хоол идсэний дараа амаа усаар зайлж байхад илүүдэхгүй. Өглөөний цай уугаад ажилдаа явахын өмнө, орой унтахын өмнө угааж заншаарай. Зарим хүн шүдээ угаалгүй унтчихдаг. Унтахын өмнө шүд угаахад ооны фторлог чанар амны хөндийд удаан хадгалагдаж, шүдийг бактераас хамгаалах тустай. Шүдээ угаахын өмнө сойзоо буцалсан усаар норгоно. Гурваас дээш насны хүүхэд сойзон дээрээ чигчий хурууны хумсны толион чинээ оо түрхэхэд л хангалттай. Шүдийг гадна талаас нь хөнгөн дарж дээрээс доош нь, доороос дээш нь шүүрдэх маягийн хөдөлгөөнөөр угаана. Агт араа буюу хамгийн арын шүдний ар талын гадаргуунд сойзныхоо үсийг бүрэн хүрэлцүүлж угааж заншаарай. Шүдээ угаасны дараа хэлний өнгөр гадаргууг сойзоор зөөлөн шүүрдэж угаахаа мартуузай. Шүдийг гурван минутын турш угаасны дараа ганцхан удаа амаа зайлбал сайн. Амны хөндийд фтор үлдвэл шүд хорхойтохоос хамгаална. Шүдний сойз Олон янзын хэлбэр хийц, бүтэцтэй шүдний сойз байдаг. Юуны өмнө хэмжээг нь зөв сонгох хэрэгтэй. Сойзны толгой хамгийн томдоо нэг дор гурван шүдийг бүрхдэг байхад хангалттай. Харин хүүхдийн сойзны үс 12-15 мм урт, 5-7 мм өндөртэй буюу хоёр үүдэн шүдний өргөнтэй тэнцүү хэмжээтэй байх нь зөв. Мөн сойзны үсний хатуулаг янз бүр байдаг. Ихэнх хүнд мелиум буюу дунд зэргийн хатуулагтай байхад, тохирдог. Хүүхдийг гурван наснаас нь шүдээ угаах дадалд сургах нь зүйтэй. Тэгэхдээ төрөл бүрийн дүрс зурагтайг сонгох нь хүүхдийн шүдээ угаах сонирхлыг өдөөдгийг санаж байхад илүүдэхгүй. Цэвэр хуурай орчинд сойзоо босоогоор нь хатаагаарай. Тодорхой хугацаанд хэрэглэсний дараа сойзны үс өнгөр цэвэрлэх чанараа алддаг тул гурван cap тутам сольж байх хэрэгтэй. Сойзыг ар талаас нь харахад үснүүд нь хүрээнээсээ арзайж харагдвал солих хэрэгтэй гэсэн үг.
ЗӨВЛӨМЖ: Зөвхөн толгойгоосоо халснаар наршдаггүй
2 years ago

0 Сэтгэгдэл үлдээх